Багануур дүүргийн Засаг даргын 2013.08.14-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгавар

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГӨГДСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР:

  1. 1.    Реклам, зар сурталчилгааны самбарыг цэгцлэх бодлого боловсруулах

                                               /Засаг даргын орлогч Г.Цамбагарав, ТХҮХэлтэс/

  1. 2.    Цэвэрлэх байгууламжийн ажлыг дуусгах

/ Засаг даргын орлогч О.Мөнхтулга /

  1. 3.    Байгууллага, ААН-н өвөлжилтийн бэлтгэл ажлыг газар дээр нь шалгаж, тулгамдаж буй асуудлыг шат шатны байгууллагад  хандаж шийдвэрлүүлэх

                                                       / ТХҮХ-н дарга Ж.Эрдэнэбаяр/

  1. 4.    Хороодууд өвлийн бэлтгэл ажил хангаж дуусгах

                                                      / ТХҮХэлтэс, ЗХХ-н мэргэжилтэн Б.Мөнхзаяа /

  1. 5.    Цэвэрлэгдээгүй байгаа газрын   зэрлэг ургамлыг цэвэрлэж дуусгах

/ Засаг даргын орлогч Г.Цамбагарав, ТХҮХэлтэс, Авто-жим НӨҮГ /

  1. 6.    Сургууль цэцэрлэгт тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлыг 09.01-с өмнө хийж дуусгах

                                                     /Засаг даргын орлогч Т.Отгонболд, Боловсролын хэлтэс/

  1. 7.    Байрны гадна талын фасадны засвар хийх тендерийг 09 сард багтаан ажлыг зохион байгуулж дуусгах

                                                       /Засаг даргын орлогч О.Мөнхтулга /

  1. 8.    640 хүүхдийн сургууль ашиглалтанд орохтой холбогдуулан захирал, багш ажилчид сурагчдын асуудлыг цэгцлэх

/Боловсролын хэлтэс, НХХ-н мэргэжилтэн  Х.Болоргэрэл  /

  1. 9.    Бүх боловсролын байгууллагын хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлын талаарх мэдээлэлийг  танилцуулах

                                                 / Боловсролын хэлтэс  /

  1. 10.  Сургалтын төрийн сангийн тэтгэлэгт хамрагдах хүүхэд болон тэтгэлэгтэй холбоотой мэдээлэлийг 08.16-ны дотор Засаг даргадтанилцуулах                                             

                                                          / НХХ-н мэргэжилтэн Х.Болоргэрэл/

  1. 11.  Цэцэрлэгийн хүүхэд бүртгэх ажлыг эхлүүлэх, ЗДТГ-с хяналт тавих                                                                               

                                      /НХХэлтэс, мэргэжилтэн Х.Болоргэрэл, Боловсролын хэлтэс /

  1. 12.  Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тул  Онцгой байдлын хэлтсийн  ахлах дэслэгч Г.Төгсгөөд арга хэмжээ тооцох                                                                

                                              /ЗДТГ-н дарга Б.Мөнхбат /

  1. 13.  Нийтийн зар самбарын мэдээлэлийг тогтмол шинэчилж, сайжруулах

                                            /Хороодууд, ЗХХ-н мэргэжилтэн Б.Мөнхзаяа/

  1. 14.  Дүүргийн нийтийн тээврийн хэрэгслийн  цагийн хуваарь, маршрутыг Засаг даргаар 08.16-ны дотор танилцуулж батлуулах, Эцсийн цэгийн диспетчер томилох

                                                   /Тээвэр зохицуулалтын алба/

  1. 15.  Голын ай сав, дивиз, талын толгой орчмын хог хаягдлыг цэвэрлэж дуусгах

                                               / ТХҮХэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Авто-Жим НӨҮГ/

 

  1. 16.  Соёлын ордон барих 2 тербумын тендерийг зарлах,                                    

                                    /Засаг даргын орлогч О.Мөнхтулга /

  1. 17.     Цэцэрлэг сургуулийн орчимын замд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээ байршуулах, Үерийн далан сувгийг анхааруулах тэмдэг тэмдэглэгээтэй болгох                                                                              

                                                            / ТХҮХэлтэс, Авто-жим НӨҮГ/

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.