Дүүргийн ахмад багш нарын зөвлөлийн төлөөллүүд дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очиртой уулзлаа.

Тус зөвлөлд  100 гаран ахмад багш нар хамрагддаг бөгөөд дотроо 5 бүлэг болон үйл ажиллагаагаа явуулдаг байна. Анх зөвлөл байгуулснаас хойш өдгөө 10 гаран ном хэвлүүлж гаргасан байна. 2009 онд 40 гаран багштай “Эрдмийн хөтөч чуулга” байгуулагдан 10 бүрэн хэмжээний тоглолтыг хот, хөдөө, албан байгууллагуудад тоглож байжээ. Удахгүй ахмад багш нарын зөвлөлийн бүх гишүүдийн хурлыг зохион байгуулах юм байна. Өнөөдрийн уулзалтаар ахмад багш нараас дараах санал хүсэлт гарсан. Тухайлбал: “Төрийн одон медаль болон дүүргийн “Хүндэт иргэн” тэмдэгээр  шагнагдаж байгаагүй ахмад багш нарыг шагнаж урамшуулах, “Боловсрол 40 жил”  нэртэй ном гаргах төлөвлөгөөтэй байгаа тул дэмжих, 2017 ондоо хамтарч ажиллах” гэсэн хүсэлтэй байгааг хэлсэн.  Дүүргийн Засаг дарга хэлэхдээ: “Боловсрол 40 жил нэртэй ном хэвлүүлэхдээ судалгаа зураг зэргийн сайтар хянах хэрэгтэй. Ажлын хэсэг гаргаж дэмжиж ажиллана. Шагналын хувьд дүүргийн ИТХ-ын болон Засаг даргын жуух, баярын бичиг зэргээг шагнах боломжтой. Цаашлаад 2017 онд “Санамж” бичиг байгуулан хамтарч ажиллах болно. Үүнтэй холбоотойгоор саналаа ирүүлэхийг хүсье” гэлээ. Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт үргэлж дэмжиж байдагт талархаж явдаг гэдгээ ахмад багш нарын зөвлөлөөс хэлж байлаа.

Leave a Reply