Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир байгууллагын удирдлагуудтай гэрээ байгууллаа.

Дүүрэг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын удирдлагууд буюу төсвийн захирагч нартай Үр дүнгийн гэрээ, ААНБ, үйлдвэрийн газрын удирдагуудтай “Санамж” бичиг болон хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээ зохион байгууллаа. Дүүргийн Засаг дарга байгууллагуудын удирдлагуудтай үр дүнгийн гэрээг байгуулж хагас, бүтэн жилээр дүгнэж ирсэн уламжлалтай. Харин 2017 оноос эхлэн үр дүнгийн гэрээ байгууллдаггүй ААНБ, үйлдвэрийн газрын удирдлагуудтай “Санамж” бичиг байгуулж хамтран ажиллах гэрээ хийсэн нь онцлог болж байгаа юм. Удирдлагуудтай байгуулсан гэрээнд МУ-ын Засгийн газрын болон нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил”-ийн хүрээнд дүүрэг орон нутгийг хөгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран өөрийн үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, гамшиг ослоос урдчилан сэргийлэх, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, гэмт хэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахаар тусгагдсан байна. Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир энэ үеэр ” Байгууллагуудтай “Санамж” бичиг болон хамтран ажиллах гэрээг  итгэл хүлээлгэж байгууллаа.  Энэ бүгдийн цаана ажлын хариуцлага, ажлын үр дүн сайжирсан байх ёстой. Оны эхнээс ажилаа сайтар эхлүүлж ажиллах хэрэгтэй ба ажлын хариуцлага алдсан тохиолдолд арга хэмжээ авч ажиллана гэдгийг анхааруулан хэлье” гэлээ.

Leave a Reply