Өнөөдөр дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлтэй байгууллагын тайлант хурал зохион байгуулагдлаа.

Монгол улсын хувьд өнгөрсөн оны судалгаанаас харахад нийт өсвөр үеийнхний 13,3 хувь нь гэр бүлдээ ямар нэгэн байдлаар айдастай амьдардаг гэжээ. Мөн уг судалгаанаас авч үзэхэд 2015-оноос 2016 оны хооронд гэр бүлийн хүчирхийлэл 6,9 хувиар өссөн үзүүлэлт байгаа ба нийт хүүхдүүдийн 40 гаран хувь нь сургууль дээрээ ямар нэгэн байдлаар айдастай байдгыг судлаачид тогтоожээ. Багануур дүүргийн хувьд байгууллага тус бүр дээр хүүхдийн төлөө зөвлөл ажиллаж шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулж ажилладаг. Өнөөдрийн тайлант хуралаар 2017 онд хүүхдийн төлөө зөвлөлөөс авч хэрэгжүүлсэн ажил цаашид хийх ажлын талаар  ярилцлаа. Дүүргийн Засаг дарга бөгөөд хүүхдийн зөвлөлийн дарга Ц.Сандаг-Очир энэ үеэр “Хүүхэдрүү чиглэсэн олон талт ажлуудыг  хийх болно” гэдгээ хэлсэн. Хүүхдийн асуудлыг шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд онцгой анхаарч авч үзэж байж хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн асуудал шийдвэрлэгдэнэ. Монгол улсад байгаа хууль тогтоомжийн тал хувь нь гэр бүл хүүхдийн асуудалтай холбоотой гэдгийг албаныхан уг тайлангийн хурлаар ярьж байсан юм. Дээрх арга хэмжээнд “Good neighbours” ТББ-ын тэргүүн доктор Х.Баавгай хүрэлцэн ирж мэдээлэл хийсэн. 2016 онд хүүхдийн төлөө олон сайн ажил хийж хэрэгжүүлсэн байгууллагыг энэ үеэр шалгаруулсан бөгөөд 1-р байр Цагдаагийн хэлтэс, 2-р байр “Багануур” ХК, 3-р байр ШШГАлба тус тус шалгарсан байна.