“Малчдад туслах сайн санааны аян”-аар цугларсан эд зүйлсийг ирэх сарын 11, 12-ны өдрүүдэд малчдад хүргэнэ.

Багануур дүүрэг хот хөдөө хосолсон байдгаараа бусад дүүргээс онцлогтой. Дүүргийн хэмжээнд нийт   724 малтай өрх 178774 толгой мал тоологдож  үүнээс 399 малчин өрх байдаг байна. “Малчдад туслах сайн санааны аян”-ыг дүүргийн хэмжээнд зарлаад байгаа бөгөөд аяны хүрээнд 58 байгууллага аж ахуйн нэгж 25 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хандивлаад байна. Ирэх сарын 11, 12-ны өдрүүдэд дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир болон бусад удирдлагууд цугларсан зүйлсийг хөдөө малчдаар явж тараах ажил хийгдэх юм. Хандивийн хувьд зарим байгууллагууд бэлэн мөнгөний хандив  өгсөн бол зарим нь хөдөөгүүр явах автомашин, бинзен зэргээр туслах болоод байна. “Багануур” хувьцаат компаний бэлэн 5 сая төгрөгийн хандив өгчээ. Нийт байгууллагуудын хандивласан зүйлсийг мөнгөн дүнгээр тооцвол  7,9 сая төгрөг болж байгаа бөгөөд Улсын нөөцөөс 20 тн өвс 10тн тэжээл өгөхөөр болсон байна.