“Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Нийслэлийн Засаг даргын 2017 оны  “Сахилга хариуцлага,  дэг журмыг сайжруулах тухай”  02  дугаар  албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2017 оны 01 тоот захирамжаар  2017 оныг  “Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж, уг захирамжийн  дагуу зорилтот жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө боловсруулан, ДИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.  2017.01.26-ны өдрийн 11.00 цагт  зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан ба уг үйл ажиллагааны үеэр  УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар,  Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Ажлын  албаны дарга Д.Баатарсайхан , НЗДТГ-ын дарга, Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн   салбар зөвлөлийн дарга     М.Отгонбаяр, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр, Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн эрхлэгч , доктор, профессор Д.Ганбаатар зэрэг албаны хүмүүс мэдээлэл хийж, 400 гаруй төрийн албан хаагчид, үйлдвэр, аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцлоо.Төсвийн жилийн эхэнд дүүргийн Засаг дарга буюу төсвийн Ерөнхийлөн захирагч 29 төсөвт байгууллагын удирдлагуудтай  бүтээгдэхүүн нийлүүлэх Үр дүнгийн гэрээ байгуулдаг эрх зүйн  зохицуулалттай. Тэгвэл өнөөдөр төрийн байгууллагуудын  төлөөлөл болгож Багануур дүүрэг дэх  Цагдаагийн хэлтсийн даргатай 2017 оны  Үр дүнгийн гэрээ байгууллаа. Мөн Дүүргийн Засаг даргын санаачлагаар энэ оноос  Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулдаггүй 13  байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай  хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар шийдвэрлэсэн ба өнөөдөр   аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болгож  Багануур ХК-ийн гүйцэтгэх захиралтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.