Амьсгалын замын цочмог халдварт томуу, томуу төст өвчний мэдээлэл, зөвлөмж:

Багануур дүүргийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл 2017 оны 01-р сарын 09-ны өдрөөс 2017 оны 01 сарын 16-ны өдрийн байдлаар амбулаторийн нийт үзлэг-3727, үүнээс ТТТӨ 482 буюу 12.9%-ийг, 103 дуудлагын /204-85/ буюу 41.7%-ийг эзэлж байна. Томуу, томуу төст өвчний өвчлөл нь өнгөрсөн 7 хоногоос 1,5% ихэссэн байна.
2017 оны 01-р сарын 16-ны өдрийн байдлаар хүүхдийн тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа хүүхдийн тоо 87 байна. Үүнээс :
Амьсгалын замын халдвараар-79
Шинээр хэвтсэн -13, үүнээс амьсгалын замаар -13, эмчлэгдэж гарсан-23, үүнээс амьсгалын замаар-23, хүнд хүүхэд-4 байна.
Томуу , томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 63,1% -ийг 0-4 нас , 21,1%- ийг 5 -15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. 2016.10.01- нээс 2017-01-16 өдөр хүртэл нийт 582 хүүхдээс хурдавчилсан оношлуураар вирус илрүүлэх шинжилгээ хийхэд 28 хүүхдэд / 4.8%/ нь “А” хүрээний вирус, 120 хүүхдэд /20,6%/ “RSV” хүрээний вирус илэрсэн байна. Уламжлалт аргаар нийт 13 хүүхдээс томуугийн вирус илрүүлэх шинжилгээ авч ХӨСҮТ-ийн амьсгалын вирус судлалын лабораторид илгээсэн ба 3 хүүхдэд RSV A/B 1 хүүхдэд , 1 хүүхдэд PARA , FLU-A A/H3N2/ вирус илэрсэн байна.
Иймд ханиад томууны тархалт их байгаа зэргийг харгалзан БСШУС-ын сайдын тушаал гарч 1 дүгээр сарын 30-ныг хүртэл Нийслэлийн хэмжээний I-XII ангийн бүх сурагчдын амралтыг сунгасан тул эцэг, эхчүүд, та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, хараа хяналт тавьж, гадуур сэлгүүцүүлэхгүй байлгах
Гарын ариун цэврийг сахиж, савандаж сайн угаах, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмал хэрэглэх
Идэвхтэй амарч, сайн унтах, тайван байх, дулаан байх, цаг агаартаа зохицуулж хувцаслах.
Халуун шингэн ахиухан уух, чанарлаг хоол идэх
Томуугаар өвчилсөн буюу сэжигтэй бол маск зүүх, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, эмнэлэгт хандаж зөвлөгөө, тусламж авах, аяга халбагыг тусгаарлах, хэвтрийн дэглэм сахиулах, гарыг нь сайн угаалгах, өрөө тасалгаандаа цэвэр агаар оруулах, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх, хамт байгаа хүмүүс маск зүүх, өвчтэй хүнтэйгээ хүрэлцсэн бол гараа сайн угаах, түүнээс аль болох зайтай (1м-ээс ойргүй ) байх, эмчийн зөвлөмжийг дагах.
Байгууллага, аж ахуйн нэгжид өгөх зөвлөмж
• Хүүхдийн байгууллага сургууль, цэцэрлэгт ирцийн тандалт хийж, хүүхэд бүрийн халууныг өдөр бүр үзэх, халуунтай,томуугийн сэжигтэй хүүхдийг гэрээр нь байлгах, сургууль дээр гар угаах нөхцөл боломжийг сайжруулах, нягтралыг багасгах, дулаан байх, агааржуулах, ариутгал, халдваргүйтгэлийг байнга хийх, халуун хоол, ундаар үйлчлэх
• Албан байгууллагууд ажил, үйлчилгээгээ хэвийн явуулах нөхцлийг хангах, ажилчдаа витаминжуулах, чийрэгжүүлэх, сэргийлэх арга хэмжээ авах, томуугаас сэргийлэх энгийн аргуудын талаар зөвлөмж өгөх, ил байршуулах, сурталчлах, сургалт зохион байгуулах, агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийх, ариун цэвэр, эрүүл ахуйн норм стандартын хэрэгжилтэд тавих хяналтаа эрчимжүүлэх хэрэгтэй.