Урьдчилан сэргийлэх хяналт хийлээ.

Нийслэлийн Баянгол дүүрэгт гарсан архины хордлого байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017.01.17-ны 19 дүгээр “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Багануур дүүргийн Засаг даргын 2017.01.17-ны А/14 дүгээр “Хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай” захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын дагуу НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 18 улсын байцаагч, лабораторийн ажилтнууд, Цагдаагийн хэлтсийн 21 албан хаагч, ОБХ, ЗАА-ны хэлтсийн дарга ажилтнууд хамтран 5 хорооны 45 ААН-ийн /худалдааны 33, хоол үйлдвэрлэлийн 20/ 53 тусгай зөвшөөрөл бүхий газруудын архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ явуулдаг цэгүүдэд урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалт хийж, 35418 шил архи, 22463 шил пиво, 1544 дарс зэрэг нийт 59425 шил согтууруулах ундаанд улсын байцаагч нар 147 лац тавьж битүүмжиллээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.