УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.

Шуурхай хуралдаан  өнгөрөгч 14 хоногт нийслэл болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсанаар эхэлсэн юм. Үүний дараагаар Дүүргийн засаг даргын орлогч Т.Отгонболд тээврийн хэрэгслийн албан татвар хураалтын талаар мэдээлэл өгсөн. Байгууллага аж ахуй нэгжүүд мэдээлэл хийлээ. Дүүргийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл 73,3 хувьтай явагдаж байгааг Цэргийн штабаас мэдээллээ.  Үүний дараагаар Баянгол дүүрэгт 5 иргэн архины хордлоготой байна гэсэн дуудлагын дагуу ЦХ-н 18 албан хаагч МХХ-н 13 байцаагч нөхцөл байдал дээр очиж хяналт шалгалт хийсэн байна. Урьдчилсан байдлаар эдгээр хүмүүс бөөндөө нэг зүйлээс хордсон байж болзошгүй. Нотлох баримтаар хураасан эд зүйлийг хортой үгүйг шинжлүүлэхээр ажиллаж байгааг Мэргэжлийн хяналтын хэлтсээс хэллээ.  Мөн цагдаагийн хэлтсээс архидан согтуурах бусдын биед хохирол учруулах зөрчил буурахгүй байгааг хэлсэн. Хүүхдийн тасгийн ачаалал 3 дахин нэмэгдсэн талаар албанаас мэдээлэл хийлээ.  Мөн шуурхай хуралдаан дээр Монватт компаны тулгат зуухны талаар мэдээллийг өгсөн. Дүүргийн хэмжэээнд 4 айл өрх уг зуухыг хэрэглэж байна. Уг зуух нь 2 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд хас банкны лизингээр авах боломжтойг дуулгасан. Үүний дараагаар дүүргийн Засаг дарга ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг даалгаврыг өгсөнөөр өнөөдрийн удирдах ажилтны шуурхай хуралдаан өндөрлөлөө.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.