Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу …хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан “Иргэний гомдлын мөрөөр шалгалт хийх тухай” 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02/02 дугаартай удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор төлөвлөгөөт бус шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар хугацаа дууссан 1 нэр төрлийн 24 ширхэг 10800 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний худалдаалж байсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоож, улсын байцаагчийн акт 1-г гарган устгуулахаар хураан авлаа.
Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 1-г 5 заалттай хүргүүлж, зөрчлийг арилгуулах, эрсдлийг бууруулах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах талаар мэргэжил арга зйн зөвлөгөө өглөө. Хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүний худалдаалалтыг таслан зогсоож, бүтээгдэхүүнийг хураан авсан.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.