Зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Багануур дүүргийн 5 дугаар хороонд шинээр ашиглалтанд орсон 241-р цэцэрлэгээс “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газарт дүгнэлт гаргуулах тухай” албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу улсын байцаагч нар хамтран цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газарт “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 6.5 дахь заалтыг үндэслэн “Баталгаажуулах үйл ажиллагаа хэрэгжүүлэх” удирдамжийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт хийлээ. Хоол үйлдвэрлэлийн газрыг 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах” хяналтын хуудсаар эрсдлийг үнэлж, хоол үйлдвэрлэлийн газарт тавигдах стандарт шаардлага, эрүүл ахуйн зохистой дадал, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаанд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын байцаагчийн хамтарсан дүгнэлт гарган, илэрсэн зөрчлийг арилгуулах хүрээнд улсын байцаагчийн зөвлөмж гарган хүргүүллээ.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.