ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НИЙТ БААН-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ.

Дүүргийн Засаг даргын зүгээс 2017 оны эхний 1 сард дүүргийн нийт  ААНБ, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг сонсох, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх зохион байгуулалтын хувьд авч хэрэгжүүлэх арга хэмжээг ярилцаж байна. Өнгөрөгч өдөр “Багануур-Ус”  ОНӨААТҮГ , Татварын хэлтэс, Өмч газрын харилцааны алба,  Бүртгэлийн хэлтэс,  Насан туршийн боловсролын төв, Худалдан авах ажиллагааны алба зэрэг байгууллагуудын  үйл ажиллагаатай танилцсан бол өнөөдөр Дүүргийн Прокурорын газар, Хөдөлмөр халамжийн хэлтэс зэрэг байгууллагуудаар уулзалтаа үргэлжлүүлнэ. Уулзалтын үеэр  төсвийн болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаатай холбоотой асуудлууд нэлээдгүй байгааг дүүргийн Засаг дарга онцлон хэлж байна. Мөн Багануур дүүрэг 2017 оныг  төр захиргааны байгууллага “Төрийн албан хаагчийн сахилга бат хариуцлагыг дээшлүүлэх” жил болгон зарласантай холбоотойгоор зөвлөгөө өгч ажиллаж байна.  Дүүргийн Засаг даргын зүгээс ААНБайгууллагуудад жилийн турш хариуцлагатай ажиллах төрийн албан хаагчийн сахилга бат хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатайг сануулж, ирэх 4 жилд хэрхэн юун дээр анхааран ажиллах талаараа мэдээлэл өгч байгаа юм.

Leave a Reply