Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.

МХЕГ-ын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд хийгдсэн хяналт шалгалтын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн болон шинэ жилийн баярын үед борлуулахаар нийлүүлсэн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдах, хадгалах нөхцөл, хугацаа зөрчигдсөнөөс шалтгаалан үүсч болох эрсдлээс сэргийлэх зорилгоор гүйцэтгэлийн шалгалтыг явууллаа. Шалгалтанд хүнсний худалдааны 2 объект хамрагдлаа.
Хүнсний худалдааны 1 объект “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.4 дэх заалт буюу шошгын мэдээлэлд тавигдах шаардлага зөрчигдсөн үйлдвэрлэсэн хугацаа тодорхой бус, 1.0 сая төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг бялууг үйлдвэрлэгч рүү буцаалт хийсэн байна.
Худалдаа эрхлэгчдэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
“Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хүнсний худалдааны газруудад худалдаалагдаж буй эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний баталгаажилт, шошгололт, хадгалалтын нөхцөлд хяналт шалгалтыг явууллаа.
Тус дүүрэгт эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн худалдаалж буй газруудад “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай“ хуулийн /16 заалт/ хэрэгжилт хангагдсан байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.