“Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийг компьютерт боловсруулах” сэдвээр сургалт зохион байгууллаа.

2016-2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Багануур дүүргийн Насан туршийн Боловсролын төвийн Багш Х.Биндэръяа “Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар, баримт бичгийг компьютерт боловсруулах” сэдвээр тус хэлтсийн улсын байцаагч, лабораторийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар дараахь мэдээлэл өглөө.
• Төрийн албан хэрэг хөтлөлтийг мөрдүүлж хэрэглэхийн ач холбогдол
• Байгууллагын нийт албан хаагчид албан хэрэг хөтлөлттэй холбоотой журмыг дагаж мөрдөх үүрэг
• Баримт бичиг гэж юу вэ? Ангилал, төрөл
• Захирамжлалын, Зохион байгуулалтын баримт бичигт, Мэдээлэл лавлагааны баримт бичиг
• Баримт бичгийн бүрдэл, төрөл,
• Хэвлэмэл хуудас, загвар,
• Баримт бичгийг компьютерт боловсруулах нь,
• Баримт бичгийг бүрдүүлэхдээ юуг анхаарах бэ?
• Баримт бичгийг шийдвэрлэх хугацаа
• Архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага зэрэг мэдээллийг өгч харилцан ярилцлаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.