Сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч П.Туяа тус хэлтсийн улсын байцаагч, лабораторийн ажилтнуудад хууль, эрх зүйн сургалт зохион байгууллаа. Сургалтаар дараахь чиглэлээр мэдээлэл өглөө.
1. “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”
• Хяналт шалгалтын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, эрх зүйн актууд /Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлэх хяналтын чиглэл -24 /ЗГ-ын 2003.37/
-Улсын байцаагчийн хяналт, шалгалтын үйл ажиллагаа, эрх үүрэгтэй холбоотой биелэлтэнд нь хяналт тавьдаг нийт 130 орчим хууль
-Монгол улсын нэгдэн орсон болон соёрхон баталсан олон улсын концвенц – 31
-УИХ-ын тогтоол- 24
-Засгийн газрын тогтоол -320 орчим
-Сайд, агентлаг даргын тушаал- 690 орчим
• Улсын дээд шүүхийн тогтоол /”Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсгийг тайлбарласан 2007.5.14-ний өдрийн 24 тоот тогтоол
“Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн зарим зүйл заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай 2008.4.8-ны өдрийн зөвлөмж/-ын талаарх мэдээлэл
Мөн 2017 оноос эхлэн хэрэгжиж байгаа хуулийн талаар мэдээлэл өглөө.
• Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /өөрчлөгдсөн/-ний тухай /Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа шинэчлэн тогтоодог хуулийн зохицуулалттай. Хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянган төгрөгт хүрсэн. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм. Ингэснээр энэ оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 мянган төгрөг боллоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил шаардахгүй энгийн ажил хийж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм. Нийт хөдөлмөр эрхлэгчдийн дөрвөн хувь нь л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгааны дүн бий./
• “Органик хүнсний тухай” хууль хэрэгжиж эхэлсэн тухай /”Органик хүнсний тухай” хууль 2017.1.1-нээс хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулиар органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн төслийн хамрах хүрээг органик хөдөө аж ахуйн гаралтай хүнс, боловсруулаагүй түүхий эд бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн хүнс, мал амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарахаар тодорхойлжээ. /
• “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулинд
орсон өөрчлөлт /”Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуульд 2016 оны хоёрдугаар сарын 5-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу зарим аж ахуйн нэгжийн татвар буурах юм. Тодруулбал, тус хуулийн 19.12-т заасны дагуу Улаанбаатар хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50 хувиар буурна. Мөн Улаанбаатар хотоос 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа явуулж буй аж нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх юм. Гэхдээ Улаанбаатар хотоос 550 болон 1000 км-ээс хол зайд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж дээрх татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Учир нь, хуульд үйл ажиллагааных нь чиглэлийн дагуу татварын хөнгөлөлтөд хамруулахгүй аж ахуйн нэгжүүдийг тусгайлан зааж өгсөн юм. Тодруулбал, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, согтууруулах ундаа худалдах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, авто бензин, дизель түлшний худалдаа эрхлэх, импортлох, ярианы үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эхүүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйлажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын энэхүү хөнгөлөлт нь хоёр жил буюу 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл үйлчлэх юм.
• “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Харин хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хугацаа нь 2017.02.01-ний өдөр юм. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг сурталчлаад, энэ талаар сургалт мэдээлэл явуулаад байхад зөрчил гаргасан анхны тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Харин удаа дараагийн үйлдэл гаргавал үүнийг гэмт хэрэг гэж үзэн албадах буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.Түүнчлэн уг хуулиар эхнэр нөхөр, үр хүүхдийн хоорондын харилцааг зохицуулах төдий бус хамтран амьдрагчид, салсан гэр бүлийн асуудлыг ч хөндөж хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн талаархи мэдээллийн сувгуудыг тэлэх, тэр дундаа хөршийн үүргийг тодорхойлж, удаа дараагийн гэмт үйлдлийг мэдээллээгүй айл хөршид хариуцлага тооцохоор болсон. Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, хамтарсан баг хэрхэн ажиллах бүх зохицуулалтыг тодорхой болгожээ./
• “Хууль тогтоомжийн тухай” хууль /Улсын Их хурлаас 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр баталсан “Хууль тогтоомжийн тухай “хуулийг 2016 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байсан. Гэвч хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хуульд заасан аргачлал, журмыг батлах зэргээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажпыг хангах үүднээс 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болгосон. “Хууль тогтоомжийн тухай“ хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой аж./ зэргээр сургалт зохион байгуулж мэдээллийг өгч харилцан ярилцлаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.