“Багануур-АЗЗА” ТӨХК-ний захирал, инженер техникийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

“Багануур АЗЗА” ТӨХК-ний захирал, инженер техникийн ажилтнууд, ня-бо, хүний нөөцийн ажилтан нарт 4.1.1 кодтой “Хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас”, Эрүүл Мэндийн Сайдын 2014 оны 340-р тушаалаар баталсан “Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ба хугацаат үзлэг”- ийн журам, “Хөдөлмөрийн эрүүл ахуйн тавигдах шаардлага”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал” “Хөдөлмөрийн харилцаа”, дотоодын хяналтын талаар Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ц.Буяндэлгэр сургалт зохион байгуулж асуусан асуултанд хариулт өгч, гарын авлага тараан зөвлөмж өглөө.
Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр дараах мэдээллийг хүргэлээ.
 Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцлийн тухай үндсэн ойлголт
 Хөдөлмөрлөх орчны сөрөг хүчин зүйлүүд
 Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл
 Эрүүл мэндийн үзлэгийн тухай
 Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
 Эмнэлгийн анхны тусламж
 Ахуйн байранд тавигдах шаардлагууд
 Дотоодын хяналт, ач холбогдол сэдвээр мэдээлэл өглөө.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.