Гүйцэтгэлийн хяналт хийлээ.

Шинэ жилийн баярын үед борлуулахаар нийлүүлсэн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдах, хадгалах нөхцөл, хугацаа зөрчигдсөнөөс шалтгаалан үүсч болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор гүйцэтгэлийн хяналт шалгалтыг явууллаа. Хяналтанд хүнсний худалдааны 2 объект хамрагдлаа. Хяналтаар 3 зөрчлийг илрүүлэн арилгууллаа. Хяналтын явцад “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 8.2.2 /хүнсний түүхий эд бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага болон аюулгүйн үзүүлэлтийг хангаагүй, буруу шошголсон хуурамч бүтээгдэхүүн болохыг хяналт шалгалтаар тогтоосон/ заалтыг үндэслэн хадгалалтын горим алдагдсанаас чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй 2 нэр төрлийн 14 ширхэг, 25200 төгрөгийн дүпү, 1 нэр төрлийн 1,7 кг 14900 төгрөгийн хиам, үйлдвэрлэсэн хугацаа тодорхой бус 2 нэр төрлийн 13 ширхэг 244500 төгрөгийн бялууг худалдааны лангуунаас бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.