“Намуун” хүүхдийн тоглоомын газарт төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Хархорин плаза төвийн 1 давхарт байрлах “Намуун” хүүхдийн тоглоомын газарт төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.• Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст тус дүүргийн иргэн С.Эрдэнэтөгсөөс ирүүлсэн “хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг шинээр явуулах” хүсэлтийн дагуу Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02-06-396/01 дугаартай “Төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээ” үзүүлэх хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ц.Буяндэлгэр, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Сарантуяа нар хамтран ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдал, мөрдвөл зохих хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын хэрэгжилт, объектын эрсдлийг үнэлэх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Намуун” хүүхдийн тоглоомын газарт төлөвлөгөөт бус зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж улсын байцаагчийн 2017.01.04-ны 02-06-396/01 дугаар зөвлөмж гарган хүргүүлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.