2017 оны эхний удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо.

Хөтөлбөр ёсоор өнгөрсөн  шуурхай хуралдаанаар Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Туяа танилцууллаа. Үүний дараагаар Цагдаагийн хэлтсээс мэдээлэл хүргэлээ. 14 хоногт нийт дуудлага 24 нэгжээр буюу 13.9 хувиар өссөн бол гэмт хэргийн шинжтэй дуудлага 5 нэгжээр буюу  23,8 хувиар буурсан. Захиргааны зөрчлийн дуудлага  29 нэгжээр буюу 19,2 хувиар өссөн  үзүүлэлттэй байна.      Нийт 196 гэмт хэрэг, захиргааны зөрчил бүртгэгдсэн бол    дүүргийн нутаг дэвсгэрт 5 автомашины осол гарсан байна.  ОБХэлтсийн хувьд  2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр  Төв аймгийн Баяндэлгэр сумын Мэлз хайрханы энгэрт өвөлжиж байгаа Хишигбаярынд Улаанбаатар хотоос  ирсэн  “иргэн Ц.Баатарсүх  алга болсон” гэх дуудлагыг    17:00 цагт  авч  Онцгой байдлын бие  бүрэлдэхүүн  эрэн хайх ажиллагаа явуулснаар 2016.12.25-ны өдрийн 13.10 цагт   осгож хөлдсөн байдалтай олж холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн байна. 2016.12.27-ны өдрийн 01:21 минутад Багануур дүүргийн 5 дугаар хороо Наран 3-2 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагын  дагуу бие бүрэлдэхүүн очиход  иргэн Б.Ариунболдын 4 ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатсан, зэргэлдээх 4х3 м хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг рүү орж байсныг бүрэн унтраасан талаар мэдээлэл хийсэн. МХХэлтэс өнгөрсөн 14 хоногийн хугацаанд  5 улсын байцаагч урьдчилан сэргийлэх хяналтыг 26 объектод хийсэн 58 зөрчил илрүүлж 17 зөрчлийг арилгуулсан байна. 38 заалттай 3 албан шаардлага гарган хүргүүлэн ажиллаж 4 чиглэлийн 32 заалт бүхий зөвлөмж гарган 40 газарт өгч ажилласан байна. Дүүргийн хэмжээнд Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу өвчин ихэсч байгаатай холбогдуулан ЭМТөвийн даргын тушаал гарч хүүхдийн тасагт эмч сувилагчийг нэмэгдүүлж ажиллаж байна. Мөн хүүхдийн тасагт ор нэмэгүүлж урдчилан сэргийлэх 70210290 дугаараар зөвлөгөө өгч ажиллаж байгааг албанаас мэдээллээ. Хуралдааны төгсгөлд Засаг дарга ирэх 14 хоногт хийж  хэрэгжүүлэх ажлыг үүрэг болголоо.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.