Зөвлөмж өглөө.

Шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналт
“Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аян болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд шинэ жил болохтой холбогдуулан Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдааны цэгүүдэд мэргэжлийн байгууллагын хяналтгүйгээр худалдаалагдаж байгаа салют, бенгалын гал, гэрэл гаргах хэрэгслүүдийн /пиротехникийн хэрэгсэл/ ашиглалт, хадгалалт, мөрдөх заавар болон аюулгүй байдалд хяналт хийж зөвлөмж мэдээллийг өглөө.