Шинэ жилийн баяраар бяцхан үрсдээ бэлгийг хэрхэн сонгох бэ?

1. Хүүхдийн бэлэг худалдан авахдаа хамгийн түрүүнд бүтээгдэхүүн бүрийн сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар нягтлан харж сонгох;
2. Хүнсний бүтээгдэхүүний шошгодхүнсний бүтээгдэхүүний нэр, хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа, хэрэглэх заавар,хадгалах нөхцөл, орц найрлага, бүтээгдэхүүний гаж нөлөө, хориглох заалт тусгагдсан эсэхийг үзэх;
3. Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй, ил задгай газраас худалдан авахгүй байх;
4. Шилтэй бүтээгдэхүүнд /төрөл бүрийн ундаа, жүүс,компот/ тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхижимс нь хорчийж муудсан, ялзарсан байдал ажиглагдвал худалдан авахгүй байх;
5. Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байх;
6. Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, амт, төлөв байдал өөрчлөгдсөн бол хэрэглэхгүй байхыг танд зөвлөж байна.