Сургалт зохион байгууллаа.

“Хүүхдийн хоол хүнс, аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөөнөөс гаргасан санал, уриалгын дагуу “ЭРҮҮЛ ХҮНС -ЭРҮҮЛ ХҮҮХЭД” аяны хүрээнд ЕБС-ийн Бага ангийн сурагчдад зориулж “Амны хөндийн эрүүл ахуй, “Гарын эрүүл ахуй”, “Хүнсний эрүүл ахуй” сэдвийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх зөв зохистой мэдлэгийг олгох, хаяг, шошгололтын талаарх мэдээллийг зөв уншиж сурах, хүнсээ зөв сонгож хэрэглэх, мэдлэг хандлагыг өөрчлөх, эрүүл ажиллаж, амьдрах соёл, зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 5-3 ангийн 25 сурагчдад улсын байцаагч нар хамтран сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүний хүнсний бүтээгдэхүүний шошгыг зөв уншиж сурах нь танд болон таны гэр бүлд ямар ач холбогдолтой, шошгын мэдээллийг хэрхэн унших, хүнсний бүтээгдэхүүнээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай, амны хөндийн эрүүл ахуй, гарын ариун цэвэр, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгч, чанарын шаардлага хангахгүй болон хориглосон хүнсний бүтээгдэхүүний талаар үзэсгэлэн гаргаж, сурталчлан таниуллаа.Мөн хүүхдийн бэлгийг хэрхэн сонгох талаар багш, ажиллагсад, сурагчдад зөвлөмж өгч ажиллалаа.