“БАГАНУУРЫН БОЛОВСРОЛ” туршлага солилцох үйл ажиллагаа дүүрэгт өрнөлөө.

Нийслэлийн боловсролын газраас санаачлан зохион байгуулж байгаа байгууллагын менежмент, чадавхийг сайжруулах зорилгоор  “БАГАНУУРЫН БОЛОВСРОЛ” туршлага солилцох үйл ажиллагаа дүүрэгт өрнөлөө. Үйл ажиллагаанд: Дүүргийн Засаг дарга,  Нийслэлийн Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд, Дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, нийгмийн асуудал хариуцсан орлогч, НХХ-ийн дарга, мэргэжилтэн сургууль цэцэрлэгийн нийт багш нар хамрагдлаа. Нийслэлийн 9 дүүргийн боловсролын хэлтсийн дарга мэргэжилтэн хүрэлцэн ирлээ. Дүүргийн Засаг дарга нээж үг хэлснээр албан ёсоор үйл ажиллагаа эхэлсэн. Энэ үеэр хүрэлцэн ирсэн  зочидод “Бид Багануурын хүүхдүүд” тоглолтыг тоглож, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд шидлэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан юм. Туршлага солилцох үйл ажиллагаа нь нийт 9 дүүргийн хэмжээнд сар бүр зохион байгуулагдах бөгөөд Багануур дүүргээс эхлэж байгаагаар онцлог болж байгаа юм.