Skinne Fiber” нэрийн тураах бэлдмэл гэх биологийн идэвхит бүтээгдэхүүнээс болгоомжлохыг Мэргэжлийн хяналтын хэлтсээс зөвлөж байна.

1004726_163014947210780_1720677596_n award_winning-20102013.08.06

Сүүлийн үед Шуудан илгээмжээр Америкийн нэгдсэн улсаас “Skinne Fiber” нэрийн тураах бэлдмэл гэх биологийн идэвхит бүтээгдэхүүнийг онлайн интернет худалдаагаар хувь хүмүүс иргэдийн нэр дээр захиалан их хэмжээгээр импортлон ирүүлж байна. 

Энэ бүтээгдэхүүн нь “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дах хэсэгт заасны дагуу хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр хэрэглэж болох нь нотлогдоогүй, Монгол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүн юм.

Иймд шуудан илгээмжээр ирсэн эдгээр бүтээгдэхүүнийг иргэдэд олгохгүй тул баталгаагүй бүтээгдэхүүнийг интернетээр захиалахгүй байхыг анхааруулан зөвлөж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.