Шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналтын мэдээ

“Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” сарын аян болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Багануур дүүрэгт шинэ жилийн баярыг угтаж хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилгоор хяналтыг зохион байгууллаа. Шалгалтанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний худалдааны 16, хоол үйлдвэрлэлийн 7, хүнсний үйлдвэрлэлийн 1 объект, нийт 24 объект хамрагдлаа. Шалгалтын явцад нийт 42 зөрчил илрүүлэн, 12 буюу зөрчлийг арилгууллаа. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 2-г 26 заалттай гарган, хүргүүллээ. Мөн ”Шинэ жилийн баярыг угтаж үйл ажиллагаандаа мөрдөх асуудлууд” сэдвээр 4 бүлэг 32 заалттай зөвлөмж гарган, хүнсний худалдаа, хоол, хүнс үйлдвэрлэгч 38 объектод хүргүүлж, 110 хүнд мэдээлж сурталчиллаа. Шалгалтын явцад хоол үйлдвэрлэлийн газрын сав суулга, аяга таваг, багаж хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлтийн чанарт үнэлгээ өгөх зорилгоор эрүүлзүйн арчдас шинжилгээг 30 цэгээс авч шинжлүүлэхээр нян судлалын лабораторид хүргүүллээ.Мөн худалдаалж буй болон үйлдвэрлэсэн хоол, хүнс, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах зорилгоор 28 сорьц авч, МХХ-ийн лабораторид шинжлүүлж байна.Тус дүүргийн хүнсний худалдааны объектод үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, 8 нэр төрлийн 33 ширхэг 71850 төгрөгийн үнэ бүхий бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 18800 төгрөгний үнэтэй, 2.35 кг 32500 төгрөгийн үнэтэй 14 ширхэг, 2 нэр төрлийн бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй зэрэг нийт 11 нэр төрлийн 2.35 кг, 47 ширхэг, 123150 төгрөгний үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, шошгололтын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг татан авахуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.