Малын вакцинжуулалтын гүйцэтгэлд хяналт хийлээ.

Багануур дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй 5 мал эмнэлгийн нэгжийн 2016 оны төлөвлөгөөт вакцинжуулалтын гүйцэтгэлийн байдалд баталгаажуулах үйл ажиллагааг гүйцэтгэлээ.
Багануур дүүргийн мал бүхий 44 айл өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт вакцин хийгдсэн тэмдэглэгээ, малын эмчийн гарын үсэг зурагдсан эсэхийг шалгалаа.Шалгалтаар 13 өрх малын эрүүл мэндийн дэвтэргүй, вакцин хийгдсэн тэмдэглэл хийгдээгүй зэрэг зөрчил илэрлээ.Зөрчлийг арилгуулах талаар мал эмнэлгийн нэгжүүд болон малчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 төрлийн зөвлөмж 38 ширхэгийг өглөө.