Багануур дүүргийн Засаг даргатай төсөвт байгууллагуудын төсвийн шууд захирагч нарын байгуулсан 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг дүгнэж дууслаа.

Дүүргийн Засаг даргын дэргэдэх зөвлөл хуралдаж Засаг даргатай төсөвт байгууллагуудын төсвийн шууд захирагч нарын байгуулсан 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг  2016 оны 12 дугаар сарын  20, 21-ны өдрүүдэд  дүгнэж дуусгалаа. Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ: “Байгууллагуудын үр дүнгийн гэрээг дүгнэлээ. Боловсролын салбарын хувьд төсөв хоорондын зохицуулалтыг хийсэн. 2016 оны үйл ажилагаа нь  боломжийн түвшинд ажилласан бол шилэн дансны хуулийн хэрэгжилт учир дутагдалтай байгаа нь харагдаж байна. Эрүүл мэндийн салбарын хувьд өр авлагагүй ажиллах боломж бүрдэж ирлээ.  Энэ онд  дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд Цагдаагийн хэлтсийн  ГГУХСЗ-д 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба тус хэлтэст тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдэж ажиллана.  ОБХэлтэсийн хувьд 2016 онд гамшиг ослын үеэр 5 хүний амь аварч үндсэн үүргээ хангалттай хэрэгжүүлж ажилласан хэмээн дүүргийн Засаг даргын зүгээс үзэж байна. Санхүүгийн ноцтой зөрчил гаргасан   Усан спорт боулингийн төвийн хувьд ирэх 2017 онд санхүүгийн тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.  2016 онд Засаг даргын дэргэдэх хэлтэс албадууд ажлын амжилт,  хүрсэн үр дүн тодорхой хэмжээнд дээшилсэн амжилттайгаар 2016 оноо үдэж тусгай захиалгат бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд заагдсан үүргээ биелүүлж ажилласан байна гэж үзлээ” хэмээн хэлсэн юмаа. Ийнхүү Багануур дүүргийн Засаг даргатай төсөвт байгууллагуудын төсвийн шууд захирагч нарын байгуулсан 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээг дүгнэж дууслаа.