НМХГ хамт олноо манлайлан ажилласан албан хаагчдаа шагнаж урамшууллаа.

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Тэнгис кино театрын их танхимд НМХГ-ын нийт ажилтан, албан хаагчдад зориулсан “Мэдээллийг цаг” боллоо. Мэдээллийн цагаар 2016 оны үйл ажиллагааны тайлан танилцуулга болон 2016 онд мэргэжлийн ур чадвараар албан үүргээ чанартай сайн биелүүлж, ажлын амжилтаараа хамт олноо манлайлан ажилласан албан хаагчдаа шагнаж урамшууллаа.
Тус арга хэмжээнд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, МХЕГ-ын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Энхбат нар хүрэлцэн ирж НМХГ-ын 2016 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцлоо.
Тус хэлтсийн лабораторийн чанарын менежер Ч.Болдбаяр 2016 оны Чиглэлийн аваргаар, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Т.Энхцэцэг НМХГ-ын даргын Хүндэт өргөмжлөлөөр шагнууллаа. Шагнал авсан хүмүүстээ баяр хүргэж ажлын амжилт сайн сайхныг хүсье.