Багануур дүүргийн хоол, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд сургалт зохион байгууллаа.

“ЭРҮҮЛ ХҮНС -ЭРҮҮЛ ХҮҮХЭД” аяны хүрээнд Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүн, хоол, хүнсээр дамжин халдвар, хордлого, бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сахин мөрдүүлэх, бүртгэл хөтөлгөөг сайжруулах, талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор хоол, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу “Эрүүл хүнс-Эрүүл амьдрал-Шинэ он” сэдэвт салбарын сургалтыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт Мэргэжлийн хяналтын хэлтсийн байранд зохион байгууллаа.
Сургалтад хүнс, хоол үйлдвэрлэлийн 40 объектын 62 хүнийг хамрууллаа.
Хөтөлбөрийн дагуу дараах сэдвээр сургалт явууллаа. Үүнд:
1. “Хоол хүнсний гаралтай өвчлөл, хавдрын ерөнхий мэдээлэл “ сэдвээр МХХ-ийн дарга Б.Эрдэнэчимэг,
2. “Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлэх”, “Хоол, хүнсний үйлдвэрлэлд тавигдах шаардлага” сэдвээр Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Будхүү,
3. “Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” сэдвээр Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Баясгалан,
4. “Худалдаа үйлчилгээний газарт тавигдах шаардлага” сэдвээр Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Урангоо,
5. “Бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд оруулахын ач холбогдол” сэдвээр Лабораторийн чанарын менежер Ч.Болдбаяр,
6.“Салют, пиротехникийн хэрэгслийн аюулгүй ажиллагаа” сэдвээр хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ц.Буяндэлгэр,
7. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр Цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч С.Энхтүвшин,
8. “Хүлээн авалтын хоолны үйлчилгээ” сэдвээр Монгол Улсын мастер тогооч Ц.Энхжаргал нар тус тус сургалт явууллаа.
Сургалтаар эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх, дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, технологийн жор, зааврыг мөрдөх, учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах, бүртгэл хөтөлгөө хийх талаар зохих мэдлэг, мэдээллийг өгсөн бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэвшүүлсэн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хоол, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх үр дүнтэй сургалт боллоо.