Багануур дүүргийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа.

Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” аяны хүрээнд хүнсний бүтээгдэхүүн, хоол, хүнсээр дамжин халдварт хордлого, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, эрхлэгчийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ АМЬДРАЛ-ШИНЭ ОН” сэдэвт салбарын сургалтыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09,00 цагаас Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байранд зохион байгууллаа. Сургалтад худалдаа үйлчилгээний 37 объектын 48 иргэн хамрагдлаа. Дараах сэдвээр мэдээлэл өглөө. Үүнд:
1.Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч О.Будхүү “Үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал, дотоодын хяналт шалгалт” сэдвээр
2. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С. Баясгалан “Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал”сэдвээр
3.Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Урангоо “Худалдаа үйлчилгээний газарт тавигдах шаардлага”сэдвээр
4.Лабораторийн чанарын менежер Ч.Болдбаяр “Бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд оруулахын ач холбогдол сэдвээр
5.Лабораторийн ахлах лаборант Ц. Пүрэвсүрэн “Шинжилгээнд оруулах дээжийн хэмжээ, төлбөр” сэдвээр
6.Нян судлагч Г.Ган-Өлзий, Хүнсний химич Б.Дөлгөөн “Түргэн гэмтэх бүтээгдэхүүний аюулгүй байдал, шинжилгээний үзүүлэлт” сэдвээр
7.Мал эмнэлгийн шинжээч Э.Хонгорзул “Өндөгний хэрэглээ” сэдвээр
8.Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ц.Буяндэлгэр “Салют, пиротехникийн хэрэгслийн аюулгүй ажиллагаа”сэдвээр
9.Цагдаагийн хэлтсийн ахлах байцаагч Т.Мөнх “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвүүдээр тус тус мэдээлэл өглөө.
Багануур дүүргийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, эрүүл ахуй болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, учирч болох эрсдэл, тэдгээрийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бүртгэл хөтөлгөө хийх, бүтээгдэхүүний шошгоны мэдээлэлтэй танилцах, хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд хэрхэн хамрагдуулах, шинжилгээнд хамрагдуулахын ач тус, гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг, мэдээллийг өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.