Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр Дүүргийн  Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Туяа танилцууллаа.

Дүүргийн  цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Төгс мэдээлэл хийсэн. Тэрбээр “Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүнд офицер-49, ахлагч 72, энгийн ажилтан 3 нийт 120 албан хаагчидтай ажиллаж байна. Өнгөрсөн 2015 онд нийт 353 хэрэг бүртгэгдсэн бол  2016 онд 305 хэрэг бүртгэгдэж 48 буюу 13,5%-иар буурсан”   гэлээ.

ДОБХ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Ц.Баттулга “Өнгөрөсөн 14 хоногийн хугацаанд галын 3 дуудлага, хүн төөрсөн 1 дуулага ирсэн ба 1 хуурамч дуудлага ирсэн.  Хүн төөрсөн дуудлагаар шуурхай ажиллаж 1 хүний амь биеийг аварч ажилалаа. Сарын сүүл буюу энэ сарын 20-доос хүйтэрч эхлэх төлөвтэй тул иргэд хөдөлмөрчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэж мэдээллээ.

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг “Шинэ жилийн хяналтыг эхлүүлэн ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд 110 хувийн худалдаа,  бизнесмэн, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад сургалт хийж зөвлөмж тараасан. Нийслэл УБ хотын Баянгол дүүргээс татагдаж ирсэн “Өгөөмж-архад” ХХК-ийн 8 нэр төрлийн бялуу, мөн УБ хотоос ирсэн “Хос ивээл” ХХК-ийн хиам, “Мон үр кек” ХХК-ийн 2 нэр төрлийн 14 ширхэг бялуу  үйлдвэрлэсэн огнооогүй хаяг шошгын зөрчилтэй байсныг илрүүлж арга хэмжээ авч ажиллаа” гэсэн мэдээлэл өгсөн.

Зөвлөгөөний төгсгөлд  дүүргийн  Засаг дарга Ц.Сандаг-Очир “Оны эцэс болж Төрийн сангийн гүйлгээ хаагдахаас өмнө төсвийн байгууллагууд гүйлгээг хийж дуусгах, Малчдад туслах сайн санааны аян зарлагдсантай холбогдуулан нийт байгууллагууд аянд идэвхтэй нэгдэх, цаашлаад цаг агаарын байдал хүндэрч байгаатай холбогдуулан инженерийн байгууллагууд байнгын бэлэн байдалд ажиллаж холбогдох ААНБ-д хариуцлагатай жижүүр гарган ажиллахыг даалгав.