Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн 4-р хуралдаан боллоо

2016.12.19-ний өдөр дүүргийн ИТХ-ын 4-р хуралдаан хуралдаж  2017 оны Багануур дүүргийн төсөв, Газар зохион байгуулалтын 2016 оны биелэлт, 2017 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Их Хурал 2016 оны 11дүгээр сарын 10-ны өдөр “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэн  баталсны дагуу Нийслэлийн ИТХурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/11 тогтоолоор Нийслэлийн 2017 оны төсвийг хэлэлцэн баталсан. Энэхүү тогтоолоор дүүргийн 2017 оны төсвийг дараах байдлаар баталлаа.

  1. Санхүүгийн дэмжлэгийг 2971546,4 мянган төгрөгөөр баталсан.
  2. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас дүүргийн орон нутгийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээг 558584,6 мянган төгрөг болгосон.
  3. Дүүргийн төсвийн орлогын хүлээгдэж буй орлогыг тооцож үзсэнээр 1131636,0 мянган төгрөг болгосон байна.
  4. Улсын тусгай шилжүүлгээр санхүүждэг байгууллагуудын тусгай зориулалтын шилжүүлгийн дүнг 10195970,6 мянган төгрөгөөр, үүнээс: дүүргийн боловсролын салбарт 9355949,1 мянган төгрөг, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд 367639,0 мянган төгрөг, соёлын салбарт 283218,4 мянган төгрөг, биеийн тамирын салбарт 189164,1 мянган төгрөгөөр тус тус баталлаа. Газар зохион байгуулалтын 2016 оны биелэлт дүгнэж 2017 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.