Тендерийн урилга

Тендерийн урилга

Огноо:  2016 оны 12 сарын 12-ний өдөр

Тендерийн нэр: Зорилтот бүлгийн иргэдэд арван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг цахим эрхийн бичгээр худалдаалах дэлгүүр, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах

Тендерийн дугаар: БНД.ХХҮХ-2016.02

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас “Цахим эрхийн бичгээр зорилтот бүлгийн  иргэдэд үйлчилгээ үзүүлэх”  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ. Үүнд:

Багц Хамрагдах хороо Өрхийн тоо Том хүн Хүүхэд      Нийт иргэн
1 1, 2, 3-р хороо          119 227 192                 419
2 4-р хороо    109 227 182                 409
3 5-р хороо    122 235 237                 472

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банк –200255009 тоот дансанд тушаана

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн[45] хоногийн хүчинтэй байна.

Тендерийн хамт 1.600.000 төгрөг [Нэг сая зургаан зуун мянган төгрөг]ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: 2017 оны 03 дугаар сарын  27 -ны өдрийг дуустал ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 12 –ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2017 оны 01 дүгээр  сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд нээнэ.

Гадаадын  этгээд оролцохгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1-р  хороо, Д.Нацагдаржийн талбай ЗДТГ-ын байр, Багануур дүүргийн  Худалдан авах ажиллагааны алба 3 давхар, 317  тоот өрөө, мэргэжилтэн А.Эрчис,  Утас:70212102

Leave a Reply