Дүүргийн газрын албанаас “Ухаалаг төлөвлөлт-ил тод газрын харилцаа” танилцуулга уулзалт зохион байгууллаа.

Дүүргийн газрын албанаас өнөөдөр ААНБ-ын удирдлагууд болон иргэдэд газар зохион байгуулалтын талаар,  Багануур дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга, газар зохион байгуулалтын өнөөгийн байдлын талаар танилцуулгыг хийлээ. Газар зохион байгуулалт нь урт хугацааны судалгаа, нарийн төлөвлөгөөн дээр үндэслэж удаан хугацаанд хэрэгжих ажил гэдгийг сайтар ойлгуулахад өнөөдрийн арга хэмжээний гол зорилго оршиж байгааг албанаас  хэллээ.  2016 онд цахим хэлбэрээр дүүргийн Булагтай, Тариан булаг хэсэгт газар өмчилсөн 2216 иргэдээс Багануур дүүргээс 1586 иргэн , бусад дүүргээс 630 иргэн хамрагдсан байна.