2016 оны ажлаа дүгнүүллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн арван ес, хорьдугаар хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд боллоо. Тус хуралдаанаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсүүдийн 2016 онд хийж бүтээсэн ажилтай танилцлаа. Тайлангийн хуралдаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, дэд дарга Д.Энхсайхан, Г.Сугарбат, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Энхбат болон хяналтын газрын дарга нар оролцлоо.
2016 оны НМХГазрын аваргаар Нэгдсэн төв лаборатори, чиглэлийн аваргаар ХХААҮҮХХ, дүүргийн аваргаар Сүхбаатар дүүрэг дэх МХХ шалгарлаа. Аварга болсон хэлтсүүддээ болон НМХГ-ын бүх хэлтсүүддээ баяр хүргэж амжилт хүсье. Багануур дүүрэг дэх МХХэлтсийн хамт олон 92 оноогоор А үнэлэгдэн 2-р байранд шалгарлаа. Хэлтсийнхээ хамт олондоо баяр хүргэж амжилт сайн сайхан бүхнийг хүсье. Улам их хичээж амжилтаа бататгахыг хүсье.
ajil1

ajil2