Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 3-р хуралдаан боллоо

12 дугаар сарын 09-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 3-р хуралдааныг зохион байгууллаа.  Хурлаар Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засаг даргын 2017 онд хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн асуудлыг хэлэлцэн баталлаа. Дүүргийн ИТХурал дахь МАН-ын бүлгээс хурлын ажлын таван хороодын Төлөөлөгчдөөс гарсан саналыг нэгтгэн дүгнэлтийг танилцуулж ИТХ-ын даргад өргөн барьсан.
Дүүргийн Засаг даргын зүгээс Төлөөлөгчдийн саналыг үйл ажилагааны хөтөлбөр, 2017 онд хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлдээ тусган ажиллах болно хэмээн дурьдаж байлаа.15416063_1261260420655029_381530209_n 15451138_1261260473988357_1671639534_n 15401417_1261261190654952_323792646_n 15401223_1261261203988284_1633391514_n