Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдана.

Багануур дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 1-р хорооны нутаг дэвсгэрт нарны цахилгаан эрчим хүчний станц байгуулах зориулалтаар 10 га газарт газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтыг 2016 оны 12 сарын 07-ны өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд нээлттэй зарлаж байна.

390

Төслийг 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл Багануур дүүргийн Газрын албаны байранд хүлээн авч бүртгэнэ.

 

Төслийг эрчим хүчний барилга байгууламж барих, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд ирүүлэх бөгөөд төсөлд тавигдах нөхцөл шаардлага, газрын байршилтай холбоотой мэдээллийг дүүргийн Газрын албанаас авна уу.

Харилцах утас: 70212255, 70212450,
Вэб сайт: www.bnd.ub.gov.mn,
Facebook:  Багануур дүүргийн газрын алба

Багануур хотын Захирагчийн ажлын алба
Багануур дүүргийн Газрын алба