МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Сурагч солилцоо”хөтөлбөр дүүрэгт хэрэгжиж байна.

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Сурагч солилцоо”хөтөлбөр 12 дугаар сарын 05-наас 15-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгуулагдахаар болсон. Үүний хүрээнд  Дундговь аймгийн Гурван сайхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийн сурагч Б.Сандагдорж Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч н.Золбаяр нар хөтөлбөрт хамрагдаад байна.  Б.Сандагдорж хүү Багануур дүүрэгт  10 хоногийг өнгөрөөх  бөгөөд их зохиолч Д.Нацагдоржийн өлгий нутаг болох  Багануур дүүрэгтэй танилцан цаашлаад 20 төрлийн үйл ажиллагаанд оролцох юм байна. Тухайлбал Их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн буйранд зочлох, Багануур ХК-ийн үйл ажиллагаатай танилцах гээд ахархан хугацаанд олон  ажил төлөвлөжээ. Түүний гол зорилго нь дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очиртой уулзах байсан тул  хүсэлтийг дүүргийн удирдлагууд хүлээн авч өнөөдөр уулзлаа. Уулзалтаар Дүүргийн Засаг дарга өөрийн орон нутгийн онцлогыг ярилцаж хүүд амжилт хүслээ. Дээрх хөтөлбөрийн хүрээнд “Ирээдүйд илгээх захидал” нэртэй нэвтрүүлэг 30 минутийн хугацаатайгаар 12 цуврал дугаар үргэлжлэх бөгөөд МҮОНРТ-ийн алтан фондод хадгалагдан үлдэх юм байна.20161207_094644 20161207_094704 20161207_094857 20161207_095100

Leave a Reply