Мал,тэжээвэр амьтдын тооллого эхэллээ.


Монгол орон даяар 12 дугаар сарын 7-ны өдрөөс мал, тэжээвэр амьтдын тооллого эхэлж байна. Манай дүүргийн хувьд мал аж ахуй эрхэлдэг иргэд олон байдгаараа онцлогтой. Тооллогын үеэр хороо тус бүрт ажлын хэсэг ажиллах бөгөөд нийт 3311 км замыг туулж мал тооллогын ажлыг 12 дугаар сарын 17 нд дуусгана. Мал тооллогын үеэр GPS төхөөрөмж ашиглан малчдын нутаглаж байгаа газрыг тэмдэглэн ирснээр мал тооллогын мэдээллийн санг газар зүйн мэдээллийн сантай холбох боломж бий болж байгаа юм. Өнгөрсөн онд дүүрэгт 154983 толгой мал тоологдсон байна. Энэ жилийн хувьд цас ихээр орж, цаг агаар хүндэрсэн тул туулах чадвар сайтай машин техникээр тусалж ажиллахыг дүүргийн Засаг дарга холбогдох байгууллагын удирдагуудад үүрэг болгосон. Үүний хүрээнд дүүргийн томоохон аж ахуйн нэгж байгууллагууд машин техникээр ханган ажиллаж байна. Дүүргийн мал бүхий иргэд, ААНБ-ыг мал тооллогодоо бүрэн хамрагдахыг уриалж байна.20161207_093122 20161207_091714 20161207_153211 img_1775