Өнөөдөр архивчдын өдөр

20161205_114606 20161205_114743 20161205_115243 20161205_115303Монгол улсад Архивын байгууллага үүс ч хөгжсөний 89 жил,нийслэлийн архивын байгууллагын 59 жилийн ой өнөөдор тохиож байна. 1927 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан Судар бичгийн хүрээлэнгийн 10 дугаар хурлаар Архивын сан хөмрөгийг хариуцах ажилтаны орон тоог бий болгосоноор Монгол улсад орчин цагийн архивын салбар үүссэн гэж үздэг. Монгол улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг Архивчдын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсоноор энэ жил 89 жилийн ой тохиож байна.  Дүүргийн ЗДТГ “Боловсрол” цогцолборыг түшиглэн архив албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийг сурталчилах, үзүүлэх сургалтыг архивчдын баярын өдрөөр зохион байгууллаа. Сургалтаар БЦС-ийн архивын эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй архивч Ч.Цэндсүрэн, сургалтын менежер ББНШК-ын дарга Ц.Ононтунгалаг нар архив албан хэрэг хөтлөлт, ББНШК-ын үйл ажиллагааны талаар ярилцаж туршлага солилцлоо. Сургалтад ИХТөлөөлөгч Насан туршийн боловсролын захирал А.Өсөхжаргал, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн н.Цэрэнбат, БЦС-ийн захирал М.Туулсайхан нар болон дүүргийн Архивын ББНШК-ын гишүүд, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, архив бичгийн ажилтнууд оролцлоо. Архивчдын баярын өдрөөр БЦС-ийн архивын эрхлэгч Ч.Цэндсүрэн ”Архивын тэргүүний ажилтан цол” тэмдгээр, АЕГ-ын Хүндэт өргөмжлөлөөр БТСХорооны бичиг хэргийн эрхлэгч Д.Саранчимэг, дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр “Өргөө” соёлын ордны архивын эрхлэгч Ц.Энхбилгүүн, 132 дугаар цэцэрлэгийн архив хариуцсан ажилтан Б.Намсрайжав, дүүргийн Засаг даргын баярын бичгээр БЦС-ийн бичиг хэргийн эрхлэгч н.Лхамсүрэн нарыг шагнаж урамшууллаа. Дүүргийн архивын үйл ажиллагааг тогтмолжуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх 2016-2020 он хүртэл байгуулсан “Санамж бичиг”-ийн хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын 9 дүүрэг оролцсон үзүүлэх сургалт боллоо. Манай дүүрэг түүхт ой, тэмдэглэлт үйл ажиллагааны явцад үүссэн тусгай төрлийн баримтаар ”Багануур 30 жил” сэдвээр оролцож тэргүүлсэн ба “АХА” асуулт хариултын тэмцээн, гар бөмбөг, дартсын төрлөөр тэмцээнд оролцож  ” Тэргүүн байр” эзэллээ. 2017 онд  дүүргийн байгууллагуудын дунд тусгай төрлийн баримтаар үзүүлэх сургалтыг зохион байгуулж, ББНШК-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, төрийн үнэт өв хөрөнгийг бий болгох зорилгоор ЗДТГ-ыг түшиглэн үзүүлэх сургалтыг зохион байгуулах зорилттой ажиллаж байна.