Өдөрлөгийн арга хэмжээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн, Засаг даргын орлогч Т.Отгонболд болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Улаанзагалмайн хороо ТББ, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Багануур-ОНХХ-ийн хамт олон, болон хөгжлийн бэрхшээлтэй 162 иргэн оролцлоо. Иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, ХБИргэдэд чиглэсэн ажлын товч тайланг танилцуулж, гарын авлага материал тараалаа.
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 25 төлөөлөгчид тойргийнхоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 25 өрхөд 10 шуудай нүүрс авах талон, Улаанзагалмайн хорооноос 10 өрхөд хувцас, хүнсний бүтээгдэхүүн, Дэлхийн зөн ОУБ-ын Багануур-ОНХХ хөгжлийн бэрхшээлтэй 99 хүүхдэд гарын бэлэг гардууллаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” –өөр 1-р хорооны ХБИргэн С.Солонго, 5-р хорооны иргэн Д.Туяа нарыг шагнав.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 2 төрөлт тэмцээн зохион байгуулж, Дартсын тэмцээнд 5 багийн 25 тамирчин, Гар бөмбөгийн тэмцээнд 6 багийн 42 тамирчин оролцлоо. Эхний 3 байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж 458.0 м.т зарцуулсан.
Гар бөмбөгийн тэмцээнд:
• 1-р байранд 3-р хорооны А.Нямганьд ахлагчтай баг тамирчид
• 2-р байранд 4-р хорооны С.Энхболд ахлагчтай баг тамирчид
• 3-р байранд 1-р хорооны Д.Нямдаваа ахлагчтай баг тамирчид
Дартсын тэмцээнд:
• 1-р байранд 5-р хорооны Н.Төмөрхуяг ахлагчтай баг тамирчид
• 2-р байранд А.Даваахүү ахлагчтай баг тамирчид
• 3-р байранд 1-р хорооны О.Бэрцэцэг ахлагчтай баг тамирчид тус ту байр эзэллээ.