“WE ARE SANTA” Challenge 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Тус аян 2015 онд дүүргийн 42 аж ахуй нэгж, байгууллагын дэмжлэгтэйгээр зорилтот бүлгийн 578 хүүхдийг хамруулан амжилттайгаар зохион байгуулсан бөгөөд 2016 онд дүүргийн хүүхдийн төлөө зөвлөл болон Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн зүгээс WE ARE SANTA Challenge-ийг 2016.12.01-12.20-ны хооронд уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгуулан ажиллахаар бэлтгэл ажил хангагдлаа.
Оролцохыг хүссэн бүх БААН,иргэд та бүхний өмнө нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг манай байгууллагын 70212288, 90057004 дугааруудаас лавлах боломжтой.
Хүүхдийн баяр баясгалан, аз жаргал, инээд хөөрийн төлөө хамтдаа нэгдэцгээе.
Та бүхэнд ажлын амжилт хүсье.15283911_1726811644304734_6215900907237353053_n

15194561_1726812087638023_8376347647736167697_o

15326379_1726812154304683_9718869912975554_n

15267593_1726812167638015_3182380871426435046_n