2016 оны 12-р сарын 1-ний Дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдрийг “Таны сонголт-бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

still1130_0000020161130_101406 20161130_101401Дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх өдрийг  12 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбоотой дүүргийн Засаг даргын захирамж гарч төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулахаар болсон. 2016 оныг дэлхий нийтээр “Таны сонгол-бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа ба өнөөдөр дүүргийн ААНБ-ын залуучуудын дунд “Алтан хонх”асуулт хариултын тэмцээнийг  ЗДТГ,  “Улаан Загалмайн хороо” , “Эрүүл мэндийн төв”  хамтран зохион байгууллаа. Нийт  16 байгууллагын 100 гаран залуучууд оролцсоноос 1-р байранд  Н.Мөнх-Ундрал /Багануур сувилал/, 2-р байранд   Д.Энхзаяа /Багануур дүүргийн шүүх/, 3-р байранд  Б.Мөнхсайхан /138-р цэцэрлэг/,  4-р байранд  Н.Отгончимэг / Багануур дүүргийн шүүх /,  5-р байранд  Н.Мөнхтуяа /ЗӨСҮТ/ нар  тус тус шалгарлаа.

Leave a Reply