Хороодын ИНХ-ын шинээр сонгогдсон дарга нар хорооны Засаг даргаар сонгогдсон иргэдийг батламжлуулахаар хурлаас гарсан тогтоолыг дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт өргөн барилаа.

Хороодын Иргэдийн Нийтийн Хурлыг энэ сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Анхан шатны нэгж болох хорооны хуралдаа иргэд идэвхитэй оролцож ИНХурал, Засаг даргаа нууц санал хураалтаар сонголоо. 1-р хорооны ИНХ-ын даргаар Х.Оргодол, Засаг даргаар Л.Элдэнэтуяа, 2-р хорооны ИНХ-ын даргаар Д.Очирпүрэв, Засаг даргаар Жа.Мөнхцэцэг, 3-р хорооны ИНХ-ын даргаар Х.Оюунгэрэл, Засаг даргаар Б.Бямбацэцэг, 4-р хорооны ИНХ-ын даргаар Г.Бат-Эрдэнэ, Засаг даргаар Ж.Мөнхцэцэг, 5-р хорооны ИНХ-ын даргаар Д.Олзвой, Засаг даргаар Б.Мөнх-Учрал нар олонхийн саналаар сонгогдлоо. Өнөөдөр хороодын ИНХ-ын шинээр сонгогдсон дарга нар хорооны Засаг даргаар сонгогдсон иргэдийг батламжлуулахаар хурлаас гарсан тогтоолыг дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт өргөн барилаа.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар шинээр томилогдох хороодын Засаг дарга нарын Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн бөгөөд холбогдох хариуг ирсний дараа дүүргийн Засаг дарга хороодын Засаг дарга нарыг батламжилна.

 

still1128_00005 still1128_00001 still1128_00002 still1128_00003

Leave a Reply