Өнөөдөр “Автожим” ОНӨААТҮГ-ын 30 жилийн ой тохиож байна.

15225150_1886303308072884_1143785396_o

Багануур дүүргийн Хот тохижуулах байгууллага  нь анх 1986 оны 05 дугаар сард хуучин нэрээр НААҮЯ-ны коллеги, Улаанбаатар хотын АДХГЗ-ны 134/104 тоот тогтоолоор АДХГЗахиргааны Хот тохижуулах хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдан ажил үйлчилгээ явуулж эхэлсэн түүхтэй. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22-р тогтоолоор дүүргийн зорчигч тээврийн 33-р авто бааз, дүүргийн хот цэвэрлэгээ тээвэрлэлтийн газрыг  нэгтгэж, Хот тохижилт нийтийн тээврийн “Автожим” НӨҮГ болон  өөрчлөгдсөн Д.Батнасан даргатай хамт олны түүхт 30 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Ойн баяраа тэмдэглэж буй тус  байгууллагын баярын хурал “Өргөө” соёлын ордонд зохион байгуулагдаж шагналын хур буулаа. Баярын арга хэмжээнд ИТХ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.Дүүргийн иргэдийн тав тухтай байдал, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэн ажилладаг “Автожим” ОНӨААТҮГ-ын хамт олонд баярын мэнд хүргэе.15231503_1886303468072868_1641795533_o 15231675_1886304104739471_1413453430_o 15233644_1886303514739530_11175235_o

Leave a Reply