Улс тунхагласны 92 жилийн ой өнөөдөр тохиож байна

Он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр юм. Энэ өдөр манай улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж,  эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулжээ. Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэхүү өдрөөс хойш 92 жил өнгөрчээ. Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон. Тийм учраас хүн төрөлхтний нийтлэг чиг хандлагыг даган Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийг энэ жилээс эхлэн жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр УИХ-аас шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбоотой манай Багануур дүүрэг Улс тунхагласны 92 жилийн ойн арга хэмжээг өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн тайлбайд 11 цагаас Төрийн байгууллагуудын хүндэтгэлийн жагсаал болж төрийн далбааг мандуулах ёслолын арга хэмжээгээр эхэлсэн. Өнөөдрийн баярын арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн удирдах албаны шалгалтын комиссын дарга Б.Баатарзориг хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ. “Өргөө” соёлын ордонд баярын хурлаар үргэлжилж Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хүрэлцэн ирсэн зочидод “Багануур дүүргийн нутгийн захиргааны байгууллагын түүхэн замнал, цаашдын зорилго” сэдвээр илтгэл тавилаа. Дараагаар олон жил төрд зүтгэсэн төрийн албан хаагчдийг төрийн одон медиалаар шагнаж урамшууллаа. Улс тунхагласны 92 жилийн ойн баярын арга хэмжээ  улс аймгийн цолтой 64 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

img_0806 img_0809 img_0816 img_0830 img_0834 img_0865 img_0869 img_0879 img_0899

Leave a Reply