Гадна зам талбайн цасаа цэвэрлээгүй газрууд үүргээ биелүүлж учирч болох эрсдлээс сэргийлэх шаардлагатай байна.

Цас цэвэрлэгээ хийсэн ААНБ-дын мэдээ: Багануур дүүргийн нийт 35 ААНБ-уудад цасаа цэвэрлэх тухай улсын байцаагчийн мэдэгдэл хүргүүлсэнээс 194, 241 цэцэрлэг, “Гүн галуутай” сургууль, “Багануур сувилал” эргэн тойрны 50 мкв талбайг цэвэрлэгээ хийсэн тайлангаа тус хэлтэст 2016.11.24-ны өдөр хугацаандаа баримтжуулан ирүүлсэн байна.
Багануур дүүргийн “АВТОЖИМ” ОНӨААТҮГ-аас 2016.11.17-18 өдрүүдэд халтиргаа, гулгаа үүсэж, осол аваараас урьдчилан сэргийлж “Мянганы замын Хурд сааруулагчаас 3-р хорооны Капитал банктай автобусны буудал, 25-н автобусны буудал, 4-р хорооны автобусны зогсоол, урд талын уулзвар, холбооны урд тал, Бага гутайн уулзвар, Ирвэсийн уулзвар, ЭМНэгдэл, Соронз барны урд тал, 4-н бэрх дэлгүүр, ахиц-1 уулзвар, Тогос уулын уулзвар, 1-р хороо Хуцаа, Сургалтын задгайн хурд сааруулагч, байрнуудын орц,гарц” зэрэг газруудад 3 тонн цас цэвэрлэгээний бодис цацсан байна. Мөн төв зам болон 4 замын уулзвар, туслах замуудад 3 тонн бодис цацаж арга хэмжээ авсан байна. Дүүргийн хэмжээнд явган хүний зам талбай 26840 м2, байрны дундах зогсоол 14385.6 м2 талбайн цасыг цэвэрлээд байна.
Цас цэвэрлэгээний явцад 2016.11.23-25-ны өдрүүдэд хяналт хийхэд “Даяндээрх хайрхан” компаний Марал дэлгүүр, “Доун” ХХК, “Тавлаг Өргөө” СӨХ, “Багануур-Ус” ОНӨААТҮГ, Усан спорт боулингийн төв, “Өргөө” соёлын ордон, 125-р сургууль, “АВТОЖИМ” ОНӨААТҮГ, ЖДҮДТ, Юнитель, “Автодрейм” ХХК зэрэг газрууд цасаа цэвэрлэх ажлыг сайн хийсэн байна.
Харин “Хишиг-Уул” ХК-ний урд талд байрлах Хот хоорондын автотээврийн зогсоол, хүнсний захын урдахь автозам огт цэвэрлэгдээгүй халтиргаа ихтэй, осол гэмтэл гарах эрсдэл байгаад холбогдох ААНБ, иргэд анхаарч цэвэрлэх шаардлагатай байна.
Анхааруулахад ААНБ-ууд гадна зам талбайн цасаа цэвэрлээд цэвэрлэгээний мэдээгээ баримтжуулан 7 хоног бүрийн Пүрэв гаригийн 12.00 цагт buya_net@yahoo.com e mail хаягаар ирүүлж ажиллахыг мэдэгдэж байна. Харилцах утас: 70212065 99287236
3

4

Leave a Reply