НМХГ-ын Багануур дүүрэг дэх МХХ-ийн итгэмжлэгдсэн лаборатори нь ХАБҮЛЛ-ийн гадаад хяналтын ур чадварын тестэнд хамрагдаж “хангалттай сайн” үнэлэгдлээ.

МХЕГ-ийн Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Эрдэм шинжилгээ, судалгаа, эрсдлийн үнэлгээний төвийн Ур чадварын сорилтын лабораториос жилд 2 удаагийн гадаад хяналтыг хийдэг. 2016 онд 2 удаа тус хэлтсийн лабораторийн Нян судлагч Г.Ган-Өлзий, Мал эмнэлэг, ариун цэврийн шинжээч Э.Хонгорзул нар 08, 09, 020, 021 кодтой хүнсний бүтээгдэхүүнд халдварласан нян илрүүлэх, 041, 042, 034 кодтой 1 мл уусмалд буй бактерийн тоо тодорхойлох, 05 кодтой ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний нянд үйлчлэх идэвхи тодорхойлох, 3 төрлийн 8 ширхэг халдварлуулсан бүтээгдэхүүнд Олон улсын стандарт, арга аргачлалыг ашиглан шинжилгээг хийж гүйцэтгэн хариуг хүргүүлэн “хангалттай сайн” гэсэн үнэлгээг авлаа.
2

1

Leave a Reply