Авто болон дугуй засварын газарт мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

Авто засвар, дугуй засварын ажлыг эхлэхийн өмнө хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж, холбогдох хууль дүрэм, түүнийг дагаж гарсан дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлж, нийтийн болон ажилтан, ажиллагсдын аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, улмаар гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд анхаарвал зохих асуудлыг ЗӨВЛӨМЖ болгон хүргүүлж байна.
1. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага
1. 18-аас дээш насны, сургалтад хамрагдсан, зааварчилгаа авсан хүнд тээврийн хэрэгсэлд засвар, техникийн үйлчилгээ хийхийг зөвшөөрнө.
2. Автомашинд засвар үйлчилгээ хийдэг байранд галын аюулгүй ажиллагааны дүрмийг хатуу мөрдөх ёстой. Үүнд:
– Үйлдвэрийн байр, дэвсгэрт зөвхөн тусгай зориулалтын газар ил гал гаргахыг зөвшөөрнө.
– Тостой хувцсыг пааран дээр болон нарны туяа тусдаг газарт хадгалахыг хориглоно. Түүнийг тагтай тусгай хайрцагт хадгалах хэрэгтэй.
– Хаалга, гал унтраах хэрэгсэл байгаа газар луу очих зам, хэсэгт юм овоолох тээврийн хэрэгслийг байрлуулах аргыг /схемийг/ зөрчих, амархан гал авалцах материалыг ил саванд хадгалахыг хориглоно.
– Материал, агрегатууд, сэлбэг хэрэгсэл, дугуйг зэргийг барилга, байгууламж, хашааны дэргэд замбараагүй байрлуулах, хадгалахыг хориглоно.
3. Тээврийн хэрэгсэлд засвар, техникийн үйлчилгээ хийхдээ ачаа өргөх механизмууд, ирлэх суурь машинууд дээр ажиллах зааварчилгаа, цахилгаан багаж хэрэгслийг ашиглах зааварчилгыг мөрдөх шаардлагатай.
2. Ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны шаардлага
2.1 Ажлын хувцсыг эмх цэгцтэй болгох, ханцуйгаа товчлон, хувцсаа илүү дутуу унжуулахгүйгээр янзлан, үсээ малгай дотроо хийх. Этилжүүлсэн бензинээр ажилладаг автомашинд засвар хийхдээ резинэн гутал, ханцуйвч, резинэн бээлий болон зохих ажлын тусгай хувцас өмсөнө.
2.2 Гэрийн шаахай, сандальтай ажиллахыг хориглоно.
2.3 Гар багаж хэрэгсэл, амь хамгаалах хэрэгслийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг шалгах, Үүнд:
– Амтай түлхүүр нь эрэг боолтын хэмжээ, толгойд тохирсон, ан цавгүй, түлхүүрийн ам нь параллель, сунаагүй байна.
– Слесарын алх нь бага зэрэг гүдгэр, цохилуурын гадарга нь ан цавгүй суналтгүй, түүнчлэн ишинд нь шаантаг хийх замаар найдвартай бэхлэгдсэн, суналтгүй байх ёстой. Алх, лантууны иш нь хатуу модоор хийгдсэн, тэгш гадаргатай байх ёстой.
– Цохьдог багаж хэрэгслүүд /хасуур, цоолтуур, кернер/ нь ан цав, овгор товгор, суналтгүй байх ёстой.
– Хасуур нь 150 мм-ээс багагүй урттай байх ёстой.
2.4 Ажлын байрыг анхааралтай харан, түүнийг эмх журамтай болгох. Саад болж буй бүх зүйлийг зайлуулах.
2.5 Ажлын байр хангалттай гэрэлтэй, нүд гялбуулахгүй байгааг шалгах. Хэрвээ зөөврийн цахилгаан гэрэлтүүлэг хэрэглэх шаардлагатай бол гэрэлтүүлэгт хамгаалалтын тор байгаа эсэхийг, шнур, тусгаарлах резинэн гуурс бүрэн бүтэн эсэхийг шалгана.
2.6 Машин дор ажиллахдаа дэвсгэр буюу тусгай тэргэнцэр бэлдэх.
2.7 Өөрийн ажлын байр луу гаднын хүн оруулахгүй байх.
2.8 Машиндаа засвар хийхдээ бензиний сав, бензиний хоолойнд бензиний үлдэгдэл байгаа эсэхийг шалгах.
3. Ажлын цагт мөрдөх аюулгүй ажиллагааны шаардлагууд
3.1. Механик инженерийн даалгасан ажлыг гүйцэтгэх.
3.2. Тээврийн хэрэгслийн агрегатуудаас тос, усыг зөвхөн тусгай зориулалтын газарт юүлнэ. Шалан дээр гоожсон тос буюу солидолыг нэн даруй хуурай элс, үртэс цацан, тусгай газарт цуглуулна.
3.3. Гагнуурын ажил гүйцэтгэхдээ бензиний савыг шөрмөсөн чулуун бүрээсээр таглана.
3.4. Автомашин буюу тракторыг засвар, техникийн үйлчилгээ хийлгэхээр тавихдаа автомашинаа зогсоолын тормозоор нь тоормослон, хүнд араанд залгах дамжуулгыг асаан, дугуйн дороо тулгуур хийн, ноцоолгын унтраалгаар түлхүүрээ аван, дугуйн дээрээ “ Хөдөлгүүр асааж болохгүй. Хүмүүс ажиллаж байна” гэсэн бичиг өлгөнө.
3.5. Агрегатуудыг авах, тавихдаа (хойд болон урд тэнхлэг, нум, дугуй г.м.) автомашины арлыг тусгай металл тавиур дээр тавин автомашиныхаа дугуйн дор тулгуур ивнэ. Автомашины арал дор тоосго, модны тайрдас, бусад гар дор тааралдсан зүйлсийг тавихыг хориглоно. Зөвхөн тусгай зориулалтын модон ивүүр хэрэглэнэ.
3.6. Автомашиныг домкратаар өргөхдөө түүнийг зөвхөн хатуу газарт тавина. Домкратыг сэвсгэр, нялцгар хөрсөн дээр тавих шаардлагатай болсон тохиолдолд доор нь тусгай тавиур тавина.
3.7. Автомашиныг тусгай тавиургүй /козелок/ домкратан дээр тавьсан бол автомашин дор ажиллах, байхыг хориглоно.
3.8. Машин явж байгаагийн эсрэг талаас нь автомашин дор орох, дороос нь гарах, автомашин дор ажиллахдаа машины дугуйны хооронд аль болохоор байрлахгүй байх ёстой.
3.9. Автомашин дор ажиллахдаа дэвсгэр буюу ашиглахад эвтэйхэн толгойны түшлэгтэй дугуйтай тэргэнцэр хэрэглэх, түүнчлэн хамгаалалтын шил зүүх.
3.10. Ажилдаа зөвхөн бүрэн бүтэн багаж хэрэгсэл хэрэглэх, слесарын багаж хэрэглсийг хуурай, цэвэрхэн байлгах.
3.11. Ашигласан арчих материалыг тусгай байрлуулсан тагтай хайрцагт цуглуулах.
3.12. Хэрвээ гар болон ажлын хувцас бензин болсон бол ил галд ойртох, тамхи татаж, шүдэнз асааж болохгүй.
3.13. Дугуйг шахсан хийгээр зөвхөн тусгай хаалттай газарт /торонд/ хийлнэ. Гэхдээ обудны түгжээ цагираг нь хоногондоо бүрэн суусан эсэхийг шалгана. Дугуйг шахсан хийгээр хаалтны гадна хийлэхийг хориглоно.
3.14. Тээврийн хэрэгслийн хүнд /15 кг-аас дээш жинтэй/ агрегат, зангилаа, эд ангийг өргөх, салгах, угсрах, тээвэрлэхдээ туслах хэрэгсэлтэй бүрэн бүтэн тээврийн өргөх механизмыг ашиглана.
3.15. Цахилгаан тельфер, кран балкаар ажиллахдаа доороос залдаг ачаа өргөх механизмуудыг ашигладаг хүмүүс хөдөлмөр хамгааллын зааварчилгыг мөрдөнө.
3.16. Ачаа өргөх механизмын татлагад /тросс/ өлгөгдсөн автомашины дор байх, ажиллахыг хориглоно.
3.17. Үзлэгийн байранд тавьсан автомашины засварын ажлыг эхлэхийн өмнө:
– Чиглүүлэх дугуйг зөв байрлуулсныг шалгах,
– Тормозлосон дугуйн дор хоёроос доошгүй тулгуур тавих
– Үзлэгийн байранд чөлөөтэй орох боломж байгаа эсэх, шат болон байрны шалан дээр байрлуулсан сараалжийн бүрэн бүтэн байдлыг шалгах,
3.18 Үзлэгийн байранд автомашины үзлэг, засварыг хамгаалалтын шилтэй гүйцэтгэх,
3.19 Зөөврийн цахилгаан өрөм, эргэдүүр /гайковерт/, зүлгүүрийн машинаар ажиллахдаа цахилгаан багаж хэрэгсэлтэй ажиллах хөдөлмөр хамгааллын зааварчилгыг мөрдөх.
3.20 Нумыг буулган автомашины арал дор тусгай тавиур тавьсны дараа нумыг солино. Ээмэг, сэнжний нүх давхцаж байгаа эсэхийг цоолтуур, бэхлэгчийн /оправка/ тусламжтайгаар /хуруугаараа бус/ шалгана.
3.21 Нумыг салгах, угсрахдаа слесарын тусгай багаж хэрэгсэл, хавчуурын хэрэгслийг ашиглана.
3.22 Биеийн хүч шаардах зарим агрегат, эд ангийг салгахдаа, түүнчлэн агрегат, эд ангийг салгахтай холбоотой эвгүй ажлын үед аюулгүй ажиллагааг хангасан хэрэгслийг /сугалуур/ хэрэглэнэ.
3.23 Алх, лантуугаар ажиллахдаа өөрийгөө болон хажуудаа байгаа хүмүүсийг бэртээж гэмтээхгүйн тулд бүх арга хэмжээг авна
3.24 Хийн зүлгүүрийн болон өрмийн машинаар түүнчлэн эргэдүүрээр ажиллахдаа хийн гар багаж хэрэгслээр ажиллах хөдөлмөр хамгааллын зааварчилгааг хатуу мөрдөнө.
3.25 Автомашины тэвшийг буухаас хамгаалах тусгай тавиур тавиагүй бол самосвал, автомашины өргөсөн тэвшин дор өөрөө байх буюу бусдыг байлгаж болохгүй. Тусгай тавиурын оронд гар дор тааралдсан зүйл /царил, төмрийн тайрдас болон бусад/-ийг хэрэглэхийг хориглоно.
3.26 Дарханы ширээн дээр ажиллахдаа гадарга нь гөлмөн төмрөөр бүрсэн, гөлгөр, овон товонгүй байхыг харна.
3.27 Огтлох, зүсэх, цутгах ажлын үед хамгаалалтын шил зүүнэ. Орчин тойрныхоо хүмүүсийг төмрийн үсэрсэн үртэснээс хамгаалахын тулд дарханы ширээн дээр хамгаалалтын тор буюу 1 м-ээс багагүй өндөртэй хаалт тавьсан байна.
3.28 Дарханы ширээний болон тоног төхөөрөмжийн тоос, үртсийг сойзоор шүүрдэнэ. Тоос, үртсийг шахсан агаараар үлээлгэх буюу үртэсийг бээлийгүй гараар цэвэрлэхийг хориглоно.
3.29 Ирлэх суурь машин дээр ажиллахдаа нүдээ гэмтээхгүйн тулд хамгаалалтын дэлгэц хэрэглэх буюу шил зүүнэ. Абразивын хүрд, тавиурын хоорондын зай 3 мм-ээс ихгүй байх бөгөөд тавиурыг найдвартай бэхэлсэн байна. Ирлэж байгаа эд ангиа буюу багаж хэрэгслээ тавиур луу шахан абразивын хүрд лүү аажмаар дахүүлнэ. Өрмийн болон ирлэх суурь машин дээр бээлийтэй ажиллахыг хориглоно.
3.30 Хөдөлгөөнд байгаа автомашины зарим хэсэгт засвар хийх, түүнчлэн хөдөлгүүр асаалттай байхад автомашин дор байхыг хориглоно.
3.31 Золгүй явдал тохиолдохоос сэргийлэн сэнсний далбааны ойролцоо ажиллахдаа хөдөлгүүрээ унтраах хэрэгтэй.
3.32 Хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ гар нийлж хамтарч ажиллана.
3.33 Хөдөлгүүрээ асаахдаа /шаардлагатай тохиолдолд/, хамар онгорхой байхад хөдөлгүүрийн дэргэд хүмүүс байхыг хориглоно.
3.34 Асаах бариулын нэг талаас гарынхаа бүх хуруугаар барин хөдөлгүүрээ асаана.
3.35 Агаарын хортой хийгээр бохирдуулахгүй тулд хөдөлгүүрийг /5 минутаас илүү/ агааржуулалтгүй байранд удаан ажиллуулж болохгүй.
3.36 Хөдөлгүүрийн стенд дээр зүгшрүүлэлт хийж байхад ямар ч засвар хийж болохгүй. Мөн хөдөлгүүрийн эргэлдэж байгаа болон халсан хэсэгт хүрч болохгүй.
3.37 Этилжүүлсэн бензинээр ажилладаг хөдөлгүүрт засвар үйлчилгээ хийхдээ этилжүүлсэн бензинтэй ажиллах хөдөлмөр хамгааллын зааварчилгааг мөрдөнө.
3.38 Ажлын байрандаа амархан гал авалцах шингэн болон арчих материал хадгалж болохгүй.
3.39 Тормозыг шалгахдаа хоёрдугаар жолоочийн тусламжийг авах хэрэгтэй.
ХОРИГЛОХ ЗҮЙЛС:
– Зөвхөн ганц өргөх механизмаар /домкрат, таль г.м./ хөндийрүүлсэн автомашинд аливаа нэг ажил гүйцэтгэхийг. Дугуй салгахтай холбоотой ажил гүйцэтгэхдээ салгаагүй дугуйнууд дороо хоёр тулгуур ивэх бус, харин автомашин дороо тавиур буюу тусгай төхөөрөмж тавих шаардлагатай.
– Хөндийрүүлсэн автомашины /чиргүүл/ дор тавиурын оронд дугуйны обуд, тоосго болон бусад гарт тааралдсан зүйлс тавихыг.
– Урьдчилан буулгаагүй байж автомашинаас /чиргүүлээс/, түүнчлэн бүхээгэн дор буюу автомашины арал дор тавиур тавин, бүхээгийг хөндийрүүлэх замаар нумыг нь салгах буюу тавих.
– Хөдөлгүүр асаалттай байхад зарим нэг төрлийн тохиргоо, туршилтаас бусад техникийн үйлчилгээ, засвар хийх.
– Чирэх дэгээнээс автомашиныг өргөх.
– Өргөх механизмийн даацаас хэтэрсэн ачаа өргөх /түр зуур ч гэсэн/
– Тусгай баригчгүй трос, ган татлаганд бэхлэх үедээ агрегатуудыг авах, тавих болон тээвэрлэхийг.
3.40 Амархан гал авалцдаг, дэлбэрэх аюултай ачаа зөөдөг автомашин цистернд засвар хийхийн өмнө түүнийг ачааны үлдэгдлээс нь бүрэн цэвэрлэн найдвартай газардуулах хэрэгтэй.
3.41 Этилжүүлсэн бензин буюу хортой шингэний цистерн буюу савны /резервуарын/ дотор талыг цэвэрлэн, засвар хийдэг ажилчин ажлын тусгай хувцас, гуурсан хорт хийн баг, хамгаалалтын бүс болон олсоор хангагдсан байх ёстой бөгөөд савны гадна талд тусгай зааварчилгаа авсан хоёроос доошгүй хүн байх ёстой.
4. Аваар ослын үед мөрдөх аюулгүй ажиллагааны шаардлагууд
4.1 Гал түймэр буюу аваар осол гарсан тохиолдолд механик инженерт яаралтай мэдэгдэн унтраах арга хэмжээ авна.
4.2 Осолдогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн ажилтан дуудах буюу осолдогчийг эмнэлэгт хүргэнэ.
4.3 Гал түймрийг газар авах буюу аваар ослын үр дагаврыг түвэгтэй болгохгүй, хүмүүсийг аюулгүй газарт гаргах арга хэмжээ авах.
4.4 Объектыг цахилгаан эрчим хүчнээс салгах.
5. Ажлаа дууссаны дараах аюулгүй ажиллагааны шаардлагууд
5.1 Ажлын байраа эмх цэгцтэй болгон, багаж хэрэгслээ багажны хайрцагт хийх.
5.2 Хэрвээ автомашиныг тусгай тавиур дээр тавьсан бол төхөөрөмжийн найдвартай байдлыг шалган, автомашиныг өргөх механизмын ган татлаганд /трос/ өлгөөтэй орхиж болохгүй.
5.3 Механикчид гүйцэтгэсэн ажил, ажлын дутагдал, тэднийг арилгасан арга хэмжээний тухай мэдэгдэх
5.4 Нүүр, гараа савантай бүлээн усаар угаах, хэрвээ этилжүүлсэн бензинтэй ажилласан бол амаа заавал зайлан шүршүүрт орох.
5.5 Ажлын тусгай хувцсыг зориулалтын газарт өлгөх.
5.6 Цахилгаан тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийг унтраах
5.7 Энэхүү зааварчилгааны шаардлагыг биелүүлээгүй иргэн, албан тушаалтанд сахилгын болон холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно.
us1

Leave a Reply