11 дүгээр сарын 22-ны өдөр удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа.

20161122_090226 20161122_090301 20161122_090307 20161122_103620

 Шуурхай хуралдааны үеэр холбогдох байгууллагын удирдлагууд  төлөвлөгөөт болон цаг үеийн шинжтэй мэдээллүүдийг хийлээ.

 11-р сарын 26-ны өдөр  Улс тунхагласны 92 жилийн ойн баярыг дүүрэгт албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд  баярын үйл ажиллагаа  11 дүгээр сарын 26-ны өдрийн  11.00  цагт  Д.Нацагдоржийн талбайд хийгдэх  хүндэтгэлийн жагсаалаар эхэлж,   12.00  цагт  Өргөө соёлын ордонд хийгдэх  баярын хурлаар үргэлжлэх талаар дүүргийн ЗДОрлогч Т.Отгонболд  танилцууллаа. Мөн   ипотекийн 8 хувийн зээлийн журамд өөрчлөлт орсныг танилцуулж одоогоор дүүргийн хэмжээнд 295 зээлдэгчийн 11963,8 сая төгрөгийн ипотекийн зээл байгаа талаар сонордууллаа.

Дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга  Б.Эрдэнэбаяр Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  энэ  оны  11 сарын 20-ны  байдлаар шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэрэг, захиргааны зөрчлийн талаар товч мэдээлэл хийсэн ба  өнөөдрийн байдлаар 107 эрүүгийн хэрэг,  497 нэхэмжлэл, 141 захиргааны зөрчил  хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

Цас цэвэрлэгээний хувьд дүүргийн НЭЗТ-н явган хүний  33550 м2 талбайгаас  26840м2 явган хүний замын цасыг 100% цэвэрлэж  дууссан ба байрнуудын блокуудын дундах авто зогсоолын нийт 17982м2 хэмжээтэй талбай  цэвэрлэхээс 14385,6м2 талбайн цасыг цэвэрлэж,  цас цэвэрлэгээний  ажлын явц 80%тай  байна.

Дүүргийн Засаг даргаас  байгууллагуудын удирдлагуудад хандаж , ирэх 14 хоногт хийгдэх ажлуудын талаар үүрэг чиглэл өгснөөр энэ удаагийн  шуурхай  хуралдаан өндөрлөлөө.

Leave a Reply